ӨМӨЗО-ны анхны өндөр хурдны төмөр зам болох Хөххот-Жанчхүү чиглэлийн өндөр хурдны төмөр замын хамгийн урт Дүн Тү тосгоны нүхэн зам нэвтэрлээ.
Энэхүү Дүн Тү нүхэн замын нийт урт нь 4560 метр бөгөөд Өвөр Монголын Улаанцав хотын Зүө Зи шяний нутагт байрлах Хөххот-Жанчхүү хүрэх өндөр хурдны төмөр замын хамгийн урт нүхэн зам болно. Одоогоор Хөххот-Жанчхүү чиглэлийн өндөр хурдны төмөр замын дагуу нийт 30 нүхэн зам байдгаас 29-ийг нь нэвтрүүлээд байна.
2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр замын барилгын ажил эхэлж, 4 жилийн хугацаанд дуусгахаар төлөвлөөд байгаа юм. Хөххот-Жанчхүү чиглэлийн өндөр хурдны төмөр замын нийт урт нь 286.8 км бөгөөд ӨМӨЗО-ны нутагт 211.3 км урт, Хэ Бэй мужийн нутагт 75.5 км байдаг аж. Энэ оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар тус төмөр замын 278.3 км буюу ажлын 97 хувьд ажил өрнөж байна.
Хөххот-Жанчхүү чиглэлийн өндөр хурдны төмөр зам болон Бээжин-Жанчхүү чиглэлийн өндөр хурдны төмөр зам холбогдоход хүрвэл Хөххотоос Бээжин хүрэхэд 3 цаг орчим зарцуулах аж.
Бээжин-Жанчхүү чиглэлийн өндөр хурдны төмөр замын барилгын ажил мөн явагдаж байгаа юм.
Эх сурвалж: Solongonews.mn