Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Импортын шатахууны гаалийн онцгой албан татварыг \”0” байх асуудлыг ХХААЯ-наас оруулах гэж байна. Импортын шатахууны онцгой албан татварыг тэглэснээр 2016 оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд хэвийн явуулахад шаардагдах 6.5 мянган тонн дизель түлшийг тариаланчид нэг тонныг нь бөөнөөр 830 төгрөг, жижиглэнгээр 1230 төгрөгөөр худалдан авах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн улаанбуудайн өөрийн өртөг 20 орчим хувиар буурах боломжтой болно.