УИХ дахь МАХН-МҮАН-ын \”Шударга ёс” эвсэл үгүй болж, энэ
сонгуульд МҮАН оролцохгүй болсноос тус намын гишүүн М.Сономпил, Н.Батцэрэг нар
намаасаа гарч, АН-д элслээ. Нэгэнт М.Энхсайхан АН-тай тохирч намаа сонгуульд
оролцуулахгүй болсноос М.Сономпил, Н.Батцэрэг нар амиа бодох нь зүйн хэрэг.
Харин тэднийг АН сайдын суудлаар татаж өөртөө элсүүлж, хуучин гишүүнчлэлийг нь
сэргээлээ. \”Шударга ёс” эвсэл үгүй болсноор Байгаль орчны сайд
Н.Батцэрэгийн албан тушаал ганхаж, АН түүнийг өөрийн хүслээр солих боломжтой
болсон бөгөөд Н.Батцэрэг АН-д элссэнээр сайдын суудлаа үлдсэн хоёр сар хүрэхгүй
хугацаанд хадгалж үлдэх боломжтой болов.
Өөрөөр хэлбэл, АН түүнийг сайдын суудалд нь үлдээе хэмээн
тохирч өөртөө элсүүлсэн байна. Тэгвэл түүнийг дагалдан ирсэн М.Сономпилд сайдын
суудал амалсан байна. Одоогоор түүнд ямар яамыг хариуцуулах нь тодорхойгүй ч
МАХН-аас суларч буй Барилга хот байгуулалтын сайд, Батлан хамгаалахын сайд,
Шадар сайдын суудлаас аль нэгнийг өгөх нь тодорхой юм. Үүнээс Батлан
хамгаалахын сайдын суудлыг түүнд өгч магадгүй хэмээн эх сурвалжууд үзэж байна.
Төгс