Японы мэргэжлийн сумогийн тавдугаар
сарын барилдаан буюу Нацу башёгийн хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр болж
өндөрлөлөө. Цаашид 13 өдрийн барилдаан байгаа учраас хэн түрүүлэхийг тааж
хэлэхэд бэрх. Мөн энд башёд том цолтой бөхчүүд бэлтгэл сайтай байгааг ояката
нар хэлж байна.
Тэгвэл энэ өдрийн барилдааны дараа Монгол
Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сумогийн Их аварга
Хакухо М.Даваажаргал Японы мэргэжлийн сумогийн Дээд зиндаанд хамгийн олон давсан
бөх боллоо. Уг нь энэ амжилтыг Озеки Кайо /879/ эзэмшдэг байсан юм. Харин
Хакухо аварга Нацу башёгийн эхний өдөр Кайогийн амжилтыг давтаж, хоёрдахь өдөр
ийнхүү эвдсэн юм. Ингэснээр мэргэжлийн сумогийн Дээд зиндааны хамгийн олон давсан
бөхөөр түүхийн хуудаснаа бичигдэж байна. Цаашид ч олон барилдаан бий. Тэгэхээр
давааны тоо нэмэгдсээр, амжилтууд шинэчлэгдсээр байх нь.
Их аварга Хакухо М.Даваажаргал
мэргэжлийн сумогийн хамгийн олон түрүү, хамгийн олон башё дараалсан түрүү,
хамгийн олон өвдөг шороодолгүй түрүүлсэн гээд олон олон амжилтуудыг ганцаараа
эзэмшиж байна.
Хэл ам, өвчин
гэмтэл холуур байж, амжилтын оргил бүрт хүрэхийг хүсэн ерөөе.
Амар