Энэ бол Солонгосын дайны үеэр баатарлаг гавьяа байгуулсан Монгол адууны
хөшөө. 1953 оны 3 дугаар сард АНУ-ын Тэнгисийн явган цэрэгт байсан Монгол адуу
таван өдрийн туршид 10 мянган паунд /4 тонн орчим/ ачааг зөөж, 50 гаруй
удаагийн аялалд ганцаарчлан оролцож, шархадсан олон цэргийг зөөж, зэр зэсвгийг уул өөд цаг хугацаа алдалгүй хүргэж өгсөн гээд түүний гавьяа дуусахгүй.
Энэ аяллын явцад хоёр удаа шархдаж байсан ч тэсвэр тэвчээрийн дээд
хязгаарыг АНУ-ын цэргүүдэд харуулж, Монгол адууны эр бярыг гайхуулжээ. Тиймээс
түүнийг \”морь байгаагүй, тэр тэнгисийн явган цэрэг байсан” хэмээн цэргүүд
дурсан ярьдаг байж.
Харин АНУ-аас Монгол адууны эр зориг, тэсвэр тэвчээрийг үнэлж, \”Purple
Heart” шагналыг хоёр удаа эр зоригийн
тодотголтой шагналуудыг хэд хэдэн удаа өгсөн.