УИХ-ын гишүүн \”босоо”
С.Ганбаатарыг өөртөө урвуулж авах эс бөгөөс УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэхгүй байх бүх
талын арга хэмжээг эрх баригчид авч байгаа билээ. Түүний ХҮНамыг УИХ-ын сонгуульд оролцуулахааргүй болсон. Үүний улмаас С.Ганбаатар гишүүн бие дааж нэр дэвших гэсэн ч мөрийн хөтөлбөрөө СЕХ-д хугацаандаа өгөөгүй учир бие даах боломжгүй болчихсон. Тиймээс С.Ганбаатар аль нэг намд элсэхгүй бол УИХ-ын сонгууль түүний хувьд хаалттай.
Үүнтэй холбогдуулан С.Ганбаатар гишүүнд МАН болон АН-аас манай намд элсээч гэсэн санал тавиад байгаа бөгөөд С.Ганбаатар гишүүн саяхан мэдэгдэл хийх үеэрээ \”Хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг том намуудад орж байгаа талаар багагүй мэдээллээ. МАНАН-д орсноос үхсэн нь дээр. МАН, АН-ынханд С.Ганбаатар биш, түүнд итгэж буй хүмүүсийн итгэл хэрэгтэй. МАН, АН-ын шударга олон дэмжигч намайг хайрладаг. Гэхдээ би МАН, АН-д элсэхгүй. МАН, АН-ын эсрэг, ард түмний төлөө ямар ч хүчтэй эвсэж, эвлэхэд бэлэн байна. Улстөрчийг \”босоо” байх уу \”хэвтээ” байх уу гэдгийг урвагч Ерөнхий сайд шийддэггүй юм. Ч.Сайханбилэг, С.Ганбаатар хоёрын хэн нь \”босоо” вэ гэдэг нь удахгүй тодорхой болно. Ч.Сайханбилэгийг Дархан-Уул аймагт ирж надтай өрсөлдөхийг урьж байна\” гэсэн юм.