Нийслэлийн Монгол ардын намын хороо хуралдаж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 тойрогт өрсөлдөх 45 нэр дэвшигчийг тодруулжээ.
Тодруулбал, Нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, , МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Батбаясгалан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч н.Төмөрбаатар, \”Суман гүн трейд\” компанийн захирал н.Сүхбаатар, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Эрдэнэбат, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан нарын 45 хүн тодорсон байна.
Мөн НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, Б.Энх-Амгалан, Б.Төмөрчулуун, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Хотын дарга асан Х.Мөнхбаяр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал асан М.Саранчимэг нар УИХ-д өрсөлдөхөөр болж НИТХ-д нэр дэвшихээс татгалзсан гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
Нэр дэвшигчдийг тойргоор нь харвал,
-Сүхбаатар дүүрэгт- Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч н.Төмөрбаатар
-Чингэлтэй дүүрэгт- Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Эрдэнэбат
-Баянзүрх дүүрэгт- НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, \”Суман гүн трейд\” компанийн захирал н.Сүхбаатар
-Сонгинохайрхан дүүрэгт- Монгол ардын намын дарга Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан
-Баянгол дүүрэгт- МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Батбаясгалан нэр дэвшихээр болсон тухай мэдээлэл байна.