УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын МАХН-ын нэр хүндтэй, хөрөнгөтэй гишүүд намаасаа гарч МАН-д орохоо албан ёсоор мэдэгдсэн билээ. Тэд МАХН-ыг орхисноор УИХ дахь \”Шударга ёс\” үгүй болж, Н.Энхбаярт О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар л үлдэв. Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын дээрх үйлдэл МАХН-д маш хүнд цохилт болсон бөгөөд МАХН-ын гишүүд дор бүрнээ бухимдалтай байгаа юм.
Тэгвэл тэдний дундаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал \”Айлын авгайтай
хоноглоод авааль эхнэр дээрээ ичингүйрэн очиж байгаа завхуул эр шиг тэр хоёр
маань буцаад явлаа. Тэр хоёрын зөв өө. Яагаад гэвэл 2012 оны яг өдийд энэ хоёр
маань итгэл үнэмшлээрээ биш харин хоёр болзол тавьж, гэрээ хийн манай намд орж
ирж байлаа. МАХН гэрээгээр хүлээсэн үүргээ 200 хувь биелүүлж өөдтэй өнгөтэй
бүхнээ тэр хоёрт найр тавин өгч байв. Харин хариуд нь тэр хоёр \”Шударга ёс”
эвслийг шударга бус болгож, МАХН-ыг МАН-ын төрсөн дүү шиг болгож, УИХ дахь
бүлгийг эрх зүйн чадамжгүй болгож ачийг бачаар хариуллаа. Одоо гэрээний хугацаа дуусаж гэрээгээ сунгах хугацаа болж
байсан юм. Та хоёр маань илүү их боломж, илүү их олзыг харсан байж болно.
Цэцгэнд төөрсөн эрвээхэй шиг аль амттай балыг хүртэхийн тулд шунадаг хүмүүс
байж болно. Гэхдээ л арай л жудаггүй харагдаж байна. Зарчимгүй улс төр ийм
буюу…\” гэж хэлжээ.
Төгс