Хотын дарга Э.Бат-Үүлийн
тодорхойлсноор \”Нүүрээ нууж бусдад гай болсон үйлдэл хийсэн хүн”-ийг лалар гэж
нэрлэх ёстой. Компьютерийн араас бусдыг муулсан хүн лалар болж байгаам чинь
компьютерийн араас бусдаас хулгайлсан мөнгөө нууж байгаа хүнд лалар хэмээх
тодорхойлолт дэндүү гоёдох нь дамжиггүй. Гэхдээ л хотын даргын энэ үгнээс илүү
доромж үг төрөөс төрсөн тэрбумтнуудад олдохгүй байна. Тиймээс оффшорт мөнгөө
нуусан хүмүүсийг лалар гэе.
Тэгээд ч төр, түмнээсээ хулгайлсан мөнгөө
компьютерийн араас хэдхэн товчлуур дараад нуучихаж байгаа хүмүүсийн үйлдэл нөгөө
нүүрээ гивлүүрдсэн, нууц нэр, хуурамч нэрээр үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийн
үйлдэлтэй дэндүү адилхан байгаа юм. Ганцхан жишээ дурдахад, Швейцарь дахь 1 сая
гаруй ам.доллар нь илэрсэн С.Баярцогт өөртөө Mr. Leo Shiu хэмээх хуурамч
Хятад нэр өгсөн байна. Э.Бат-Үүл даргын хэлснээр,
Монгол Улсад 6000 лалар байдаг. Үнэндээ 6049 лалар байсан аж. Өнгөрөгч шөнө
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас зарласан Монгол Улсын
оффшор данстай 49 лаларыг нэмэхээ мартжээ. Үүн дотор Бат-Үүлийн Чулуудай хэмээх
лалар бий. Эцэгтээ \”тоорой” хэмээн өхөөрдүүлсэн хүү эцэгтээ \”Гахайны хүү
тоорой шүү дээ” хэмээн хэлдэг шиг лаларыг үйлдвэрлэгч Э.Бат-үүл хэн болох вэ. Тэгээд ч Э.Бат-Үүл
дарга иргэдээ татвараар дарамталж, мөнгө татаж байхад, хүү нь татваргүй бүсэд
мөнгөө нуудаг нь хаанахын ямар ёсон гэгч нь юм болоо. Магадгүй үүнийг л лалартах, лалар ёсон гэх байх.