Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг Драгон төвд ажиллуулж байгаатай холбогдуулан тус төвийн урд хэсэгт 500-600 автомашины зогсоолыг шинээр хийхээр ажил эхэлсэн.
Ажлыг \”Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан гүйцэтгэж байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон төв дэх салбарын албан ёсны нээлт энэ сарын 16-нд болно. Энэ төвөөс нийслэлийн 200 гаруй үйлчилгээг нэг дор авах боломжтойгоос гадна газрын харилцаатай холбоотой бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.