Олон улсын эрэн
сурвалжлах сэтгүүлчдийн консорциум Монголын оффшор данстангуудын нэрсийг
зарлаж, манай хэдэн нөхдийг ёстой нэг үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнуулав.
Тиймээс эхнэр, хүүхдээсээ хүртэл нууж, мөнгөө харамлаж байсан манай хэдэн
бизнесмэн, улстөрчид нүүрээ хийх газаргүй болтлоо ичиж, арьсаа хамгаалах үгс
унагаж, сандарсандаа хальт мульт ярьж түүндээ өөрсдөө ороогдож байна. Бат-Үүлийн
Чулуудай хэмээх Монгол Улсад ганцхан байгаа овог нэр буюу хотын даргын хүү болон
Кёкшюүзан Батбаяр нарын бантагсад хол явахгүй худлаа яриагаар өөрсдийгөө улам
барьж өглөө. \”Мэхний их дэлгүүр” маань энэ удаа мэхт мэхэндээ гэгч боллоо.
Мань
хүн 4-5 оффшор данстай, Японд сумо барилдаж байхдаа цалингаа авах зорилгоор
нээлгэсэн. Оффшор данснуудаа бараг 25 жилийн өмнө нээлгэсэн. Зодог тайлахаас
өмнөх асуудал мэтээр ярьсан. Санаж байгаа бол Кёкшүю та 2006 онд зодог тайлсан.
Тэгэхээр 2006 онд зодог тайлсан хүн яаж яваад 2008 оны 1 сарын 28-ндэкс Ерөнхий прокурор Алтанхуягийн хүү,
Санхүүгийн зохицуулах хорооны дэд
дарга Бум-Эрдэнэтэй хамтарч GUMAX, IMPOX нэртэй хоёр оффшор данс нээж явжээ. Бум-Эрдэнийн хувьд Алтанхуягаар овоглодоггүй нь оффшорын мэдээллээс тодорхой
харагддаг. Оффшорын мэдээлэлд дурдсанаар Кёкшүюзан Д.Батбаяр GUMAX, IMPOX-оос гадна ABROS хэмээх оффшор компанид бас данс эзэмшдэг
нь харагддаг. Цаг хугацааны хувьд ABROS-д 2007, GUMAX. IMPOX-д 2008 онд бүртгэлтэй
байдаг. Өөрөөр хэлбэл, 2006 онд зодог тайлж ирээд оффшороор идэвхтэй
хөөцөлджээ.
Гэхдээ Кёкшүюзан маань 25 жилийн өмнө, зодог тайлахаасаа өмнө байгуулсан
гээд байгаа. Бас 2008 онд ингэж байгуулаад байхдаа жишим ч үгүй УИХ-ын сонгуульд
оролцож 2008 онд гишүүн болж явжээ. Гишүүн болсноосоо хойш ХОМ /хөрөнгө орлогын
мэдүүлэг/-доо GUMAX, IMPOX, ABROS талаар дурдсан болов уу.