ИЗНН 2016 оны сонгуульд оролцох боломжгүй болсныг Сонгуулийн ерөнхий хороо мэдээлсэн. Учир нь тус намынхан хуулийн хугацаанд баримт бичиг бүрдүүлж өгөхдөө дутуу бүрдүүлэн өгсөн аж.
Уг мэдээлэл гарснаас хойш намын дарга С.Оюун, С.Дэмбэрэл нарыг АН-д элсэж, сонгуульд нэр дэвших нь гэсэн яриа гараад байсан юм. Тэгвэл уг мэдээллийг намын дарга С.Оюун үгүйсгэж \”энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй. Харин манай намынхан нэр дэвшинэ\” гэж мэдэгдлээ.
Уг мэдээллийн дагуу ИЗНН-ын дэд дарга С.Дэмбэрэлээс нэр дэвших талаар тодруулахад \”Аль намаас хаана хэрхэн нэр дэвших вэ гэдэг тодорхой шийдвэр гараагүй байна. Шийдвэрээ гаргамагц тухайн үед нь олон нийтэд мэдээлнээ\” хэмээн хариулав.