Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг \”намаас гараагүй байж өөр намд элссэн” гэх
мэдээллийг МАХН-ын Хяналтын ёсзүйн хорооны дарга Г.Давааням мэдээллээ.
Тодруулбал, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар нь МАХН-аас гарах өргөдлөө намын
дарга Н.Энхбаярт өгсөн. Гэвч гишүүдийг намаас гаргах эсэх асуудлыг Н.Энхбаяр
бус Хяналтын ёсзүнй хороо шийдвэрлэдэг. Энэ дагуу Н.Энхбаяр хоёр гишүүний
өргөдлийг шилжүүлжээ. Улмаар Хяналтын ёс зүйн хороо хоёр гишүүнийг намаас
чөлөөлөх шийдвэр гаргасан байгаа юм. Гэвч энэ шийдвэр нь хууль бус бөгөөд намын
анхан шатны байгууллага л гишүүдийг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэдэг гэжээ.
Өөрөөр хэлбэл МАХН-ын бага хурлын гишүүд Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг \”намаас
гаргасан” гэх шийдвэрийг гаргах ёстой байж л дээ. Гэвч буруу байгууллага нь
шийдвэр гаргаснаас болоод хоёр гишүүн намаасаа гараагүй байхдаа өөр намд элсч,
хууль зөрчсөн байна. Тухайлбал, Улс төрийн намын тухай хуульд тусгасан \”Монгол
Улсын иргэн нэг намын харьяалалтай байна” гэсэн заалтыг зөрчсөн байна хэмээн
Г.Давааням тайлбарласан.
Харин уг асуудалд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва \”Итгэл үнэмшлээ дагаж, улс
төрийн намаа сонгох нь хүний Үндсэн хуулиар хамгаалагддаг эрх. Өргөдлөө өгөөд гарья
гэхэд \”гаргахгүй” байгаа нь өөрөө хууль
зөрчиж байна” гэх тайлбарыг өгчээ.