\”Нарантуул\”-ын босс Ш.Сайхансамбууг одоо улстөрчид \”түцний наймаачин\” гэж элдэвлэж, төрд оруулахгүй байх тохиролцоо хийчихсэн байгаа. Улстөрчид өмнөхөө бодвол маш баян болж, ойгүй баян гэгддэг байсан Ш.Сайхансамбууг \”түцний наймаачин\” хэмээн орлогыг нь голдог болж. Өнгөрсөн сонгуулиар Завханаас гарах нь тодорхой байсан Ш.Сайхансамбууд МАН яагаад нэр дэвших эрх олгоогүй нь нөгөө л МАНАН-гийн тохиролцоо байсан юм. Тиймдээ ч Ш.Сайхансамбуу намаа орхиж УИХ-ын гишүүн Г.Уянгын тэргүүлсэн Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/-д албан ёсоор элслээ. Ингэж ТТЭНН-ын \”саалийн үнээ\” болсон Ш.Сайхансамбуу 2008 онд өөрийг нь УИХ-ын гишүүн болгож байсан Завхандаа нэр дэвшихээр болжээ.
Төгс