УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал эхэлж, хурлын эхэнд УИХ-ын гишүүн Г.Уянгын санаачилсан АНУ-ын иргэн Жастин Каплад уучлал үзүүлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн асуудлыг хөндөв. Байнгын хороо Ерөнхийлөгчийн талаарх асуудлыг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал учраас авч хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. Ингэснээр Г.Уянга гишүүний оруулж ирсэн Ц.Элбэгдоржийн асуудлыг УИХ-д оруулж, сайн мууг хэлэлцэх боломж олгосонгүй, наана нь унагалаа. Үүнд УИХ-ын гишүүн Г.Уянга ихэд бухимдаж, оруулж ирсэн асуудлыг нь унагасан ч үргэлжлүүлэн тэмцэхээ мэдэгдсэн.
Энэ үйл явдал Монгол Улсаас 35 тэрбум төгрөг хулгайлсан гаднын этгээдийг өршөөж, гэмгүй явж байгаад улсдаа 3 сая төгрөгний хохирол учруулсан дотоодын иргэнийг хайр найргүй \”лантуудаж\” буйгийн бодит илрэл юм. Товчхондоо, ганцхан хүний дэглэмтэй ардчилсан улс болжээ. Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү аюултай гэдэгчлэн ганцхан хүний хүсэл сонирхлоор бүхнийг шийддэг болж. 35 тэрбум төгрөгтэй Жастин Каплаг явуул гэвэл явуулж, Ч.Ганбатыг /Х.Баттулгатай хийх тэмцэлдээ ашиглахаар/ олж ир гэвэл АНУ-ын нүх сүв бүрийг шалгаж байгаад Англид очсоныг нь тогтоож байна.
Төгс