Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн тойрог байгуулах, нэг тойрогт ноогдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Тогтоолын төслөөс харахад ихэнх аймагт гурван мандат ноогдож байна. Гэвч 60000 хүн амтай Говь-Алтай аймагт нэг мандаттай байхад 46000 хүн амтай Өмнөговь, 56000 хүн амтай Сүхбаатар аймгууд хоёр мандаттай байгаа нь маргаан дагуулж болзошгүй. Эцсийн шийдвэрийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гаргана. Тиймээс ашиг сонирхолын зөрчил багатай шийдвэр гаргана гэж найдаж байна. Ингээд СЕХ-оос өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд дурдсан тойрог, мандатын тоог танилцуулья.
А.Аюуш