2016 оны УИХ-ын ээлжит сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдээд байна. УИХ-д өрсөлдөх нам эвслүүд СЕХ-нд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, батламжаа гардан аваад байгаа. Тухайлбал, МАН, АН, МАХН тэргүүтэй 11 нам, 3 эвсэл сонгуульд оролцохоор болж батламжаа авсан.
Тэгвэл ирэх сонгуульд бие даан нэр дэвшихээр 89 хүний нэрс гарлаа. Тодруулбал, дуучин Нара, өмгөөлөгч Г.Батбаяр, Арго багш, ХҮН-ын дарга С.Боргил, \”Босоо Хөх Монгол\” хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, Ховдын Ш.Адьшаа, ХҮН-ын Б.Найдалаа, Ийгл телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, өмгөөлөгч О.Алтангэрэл, \”Гал Үндэстэн\” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр зэрэг олны танил эрхмүүд дээрх 89-д багтжээ.
Амар