БНХАУ-ын иргэн, 20 настай Шүй хэмээх залуугийн биеийн өндөр 2 метр 40 см болжээ.
\”Гиннес\”-д бичигдсэн манай дэлхийн хамгийн өндөр хүн 2 метр 36 см урт биетэй бол Шүй-гийн биеийн өндөр түүнээс даруй 4 см-ээр илүү болсон байна.
Шүй бага наснаасаа эхлэн үе тэнгийнхнээсээ харьцангуй өндөр биетэй байсан ба 15-н настайдаа сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байхдаа хөлөө гэмтээж байсан удаатай аж.
Түүнээс хойш Шүй-гийн хөл өвдөж явж чадахгүй болсон ч бие нь улам өссөөр байгаа юм байна.
Эмч нар түүнд олон төрлийн шинжилгээ хийсэн ч биеийн өндрийн хэмжээ нэмэгдэж байгаа шалтгааныг олж чадахгүй байгаа аж.