Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр \”Сайдын цаг” уулзалтад оролцож, хэвлэлийнхэн мэдээлэл хийж байна. Энэ үеэр сэтгүүлчид мэдээж хүү Б.Чулуудайн асуудлаар тодруулга авахаа мартахгүй.
Харин Хотын дарга сэтгүүлчдийн асуултанд \”Чөлөөт хэвлэлийн буянаар би хүүгээ оффшор данстай байсныг мэдлээ. Ингээд хүүгээсээ энэ талаар тодруулж асуусан. Хүү маань хэлэхдээ \”2011 онд хэсэг найзуудтайгаа нийлж, бизнес эрхлэх зорилгоор тэр дансыг нээлгэсэн” гэсэн. Мөн тухайн үед хамтрах гэж байсан компани нь оффшор данстай, бүртгэлтэй байхыг шаардсан юм билээ. Би хүүдээ хандаж, ямар ч үйл ажиллагаа хийсэн заавал хуулийн хүрээнд байх ёстой шүү гэдгийг сануулсан. Миний хүү шударга, ил тод, нээлттэй хүн. Түүний бүхий л үйл ажиллагаа олны өмнө ил байдаг” гэсэн тайлбарыг өглөө.