Дорнод аймагт гурван хүүхдийн хамтаар айлын хашаанд, эвдэрхий машин дотор амьдарч байсан н.Гантуяа хэмээх эмэгтэйд сайхан сэтгэлээрээ нэгдсэн иргэд хамтран гэр бэлэглэжээ. Тус эмэгтэйн нөхөр 1.2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймгийн хорих ангид ял эдэлж буй аж.
н.Гантуяа Дорнод аймагт харьяалалгүй учир таних хүн, хамаатан садан байхгүйн улмаас айлын хашаанд ийн толгой хоргодож байсан бөгөөд түүнд зориулсан хандивын аян өрнөж хэдхэн хоногийн дотор иж бүрэн тавилгатай дулаан гэртэй болгож чадсан байна. н.Гантуяа 2-10 настай хоёр охинтой юм байна. Охидыг сургууль, цэцэрлэгт оруулах талаар ч мөн ярилцаж байгаа ба эхний ээлжинд ямартай ч охидыг аав нь иртэл дулаан гэр, идэх хоолтой байлгахаар төлөвлөжээ.