Тээврийн прокурорын газар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын 2 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн зарим нутаг дэвсгэрт авто замын тэмдэг тэмдэглэгээ, замын байгууламж, хяналтын камер стандарт шаардлага хангагдаж тавигдсан эсэхийг шалгасан байна.
Ингэхдээ прокурорын цахим мэдээллийн сангаас мэдээлэл авсаны дагуу Дэнжийн 1000, Хайлааст, Чингэлтэйн замд дээрхи нөхцөл байдал ямар байгааг үзэж танилцжээ.
Прокурорын цахим сангаас авсан мэдээгээр 2016 оны эхний 3 сарын байдлаар Чингэлтэй дүүрэгт нийт 105 гэмт хэргийн шинжэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 32-т нь эрүүгийн хэрэг үүсгэж, 73-ыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Энэ нь тус прокурорын газарт ирсэн нийт бүртгэгдсэн 728 гомдол мэдээллийн 9,9 хувь, нийт эрүүгийн хэрэг үүсгэсэн 253 эрүүгийн хэргийн 28,5 хувийг тус тус эзэлж байна.
Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг засуулхаар \”Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл\” ОНӨААТҮГ-т прокурорын мэдэгдэл бичиж, шалгалтын дүнг Тээврийн прокурорын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн байна.