Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнийн албан үүргээ авахаасаа өмнө БНСУ-д зочилж байсан билээ. Тэгвэл 2009 онд Ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа Сөүлд айлчлахаар болжээ. Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснээр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 19-нд Сөүлд тус улсын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын-Хэтэй уулзах аж.
Айлчлалын үеэр хоёр орны тэргүүн нар Монгол-Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа улс төр, эдийн засаг, соёл урлагийн салбар дахь хамтын ажиллагаа өргөжүүлэх талаар хэлэлцэх аж.Ц.Элбэгдоржийн хувьд тэрбээр ирэх лхагва гариг буюу 5 сарын 18-нд Сөүлд газардах бөгөөд нэлээд урт буюу гурав хоногийн айлчлал хийнэ.
Түүний өмнөх айлчлалын бичлэг
Төгс