Чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хэлэлцлээ. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийн эрхлэх асуудлын хүрээний салбарт гарсан асуудалтай холбогдуулан ёс зүйн хариуцлага хүлээж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр Ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлсэн. Хууль ёсоор Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд үг хэлж дууссаны дараа Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэсэн гэсэн томьёоллоор санал хураахад 63 гишүүн оролцож 76.2 хувиар санал дэмжигдлээ. Гишүүдийн олонх нь дэмжсэн учир Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцлоо.