УИХ-ын гишүүн Л.Цог өчигдөр /2016.05.13/ хэвлэлийн бага хурал хийж, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр энэ үеэр сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдан олон нийтийг түгшээж буй оффшор дансны асуудлаар, тэр дунд УИХ-ын гишүүд, сайд нарын нэр холбогдож байгаатай холбогдуулан Та бүхэнд хандлаа гэсэн юм.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын оффшор бүсийн дансан дахь 1 сая ам.долларын эх үүсвэрийг шалгуулах албан ёсны хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагуудад хүргүүлнэ гэсэн.
Түүнчлэн уг асуудлыг шалгах явцад өөрийн биеэр хяналт тавьж ажиллахаа дуулгасан юм. Тэрбээр \”Уг асуудлыг шалгах явцад би хяналт тавина, шаардана. Хэрэв шалгахгүй, хааж, хаацайлах юм бол хүрэх газар хаа байна, тэр хүртэл тэмцэнэ гэж бодож байна. Тун тодорхой асуудал учраас үүнийг хуулийн байгууллагаас шударгаар шалгах нь зүйтэй” хэмээн хэлсэн юм.
Нинж