НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ сарын 3-нд №2437 тоот тогтоол баталж, Ливийн нутаг дахь Газрын дундад тэнгисийн эрэг дагуу цагаачдыг хулгайгаар хил нэвтрүүлэх, хууль бусаар хүний наймаа хийх ажиллагааг таслан зогсоох зөвшөөрлийн эрхийн хугацааг дахин 12 сараар буюу нэг жилээр сунгажээ.
Энэ төрлийн хууль бус ажиллагаанд цохилт өгөх эрх, зөвшөөрөл авсан гишүүн орнууд болон бүс нутгийн холбогдох байгууллага нь сэжигтэй хөлөг онгоцонд шалгалт хийж, гэрч бүрдүүлсэн нөхцөлд саатуулах эрхтэй байдаг. Үүнээс өмнө энэ зөвшөөрлийн хугацааг 2016, 2017 онд тус тус сунгаж байсан юм.