Фэйсбүүк болон нийгмийн цахим сүлжээгээр Словак Улсад хөдөлмөр эрхлэх виз гаргах, ажилд зуучлах зэрэг мэдээллүүд ихээр гарах болжээ. Словак Улсын зарим аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсаас цөөн тооны ажиллах хүч авах сонирхолтой байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар албан ёсоор манай улсаас хөдөлмөр эрхлэх иргэдийг хүлээн авахаар тохиролцсон, хэрэгжиж эхэлсэн ажил байхгүй бөгөөд ажиллах хүч авах тохиолдолд албан ёсны байгууллагаар дамжин төлбөр, хураамжгүйгээр бүртгэл явагдах ёстой юм.
Иймд Словак Улсад хөдөлмөр эрхлэхтэй холбоотой аливаа мэдээ, мэдээлэлд анхаарал болгоомжтой хандахыг тус улс дахь Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлж байна.