“Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт-2018” болон “ЭКО-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хархорин сум дахь дундын цагдаагийн хэлтсийн оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид УБС улсын дугаартай Приус -20 маркийн автомашиныг шалгахад хууль бусаар 68 ширхэг тарвага, 150 ширхэг загасны мах, тулмыг тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн саатуулжээ.
Дээрхи ан амьтны мах тээвэрлэсэн Завхан аймгийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй “Б”, “О” нарыг хуулийн дагуу саатуулан, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.