Олноо \”Цэнхэр үст”
Цэрэн хэмээн танигдсан иргэн Э.Цэрэндолгор буюу \”Цэрэн Турс” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор нийслэлийн
Сүхбаатар дүүргээс УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болжээ. Түүний хувьд \”Мүүн”
хэмээх гаж урсгалтай хүчтэй тэмцэж, олон нийтэд энэхүү буруу урсгалыг таниулан
мэдүүлэхийн төлөө тууштай зүтгэсэн бөгөөд тиймдээ ч \”Мүүн”-ий шашны Монгол дахь
томоохон төлөөллүүдтэй ихээхэн тэмцэлтэй байгаа юм. Нийслэлийн Сүхбаатар
дүүргийн хувьд Багануур дүүрэгтэй нэг тойрог болж байгаа бөгөөд ингэснээр 4
мандаттай болсон. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар-Багануур дүүргээс 4 хүн УИХ-ын
гишүүн болно. Тэгвэл иргэн Э.Цэрэндолгор өөрийн твиттер хуудастаа \”Сүхбаатар
дүүрэгт Лу.Гантөмөр нэр
дэвших нь. Би л зэрэгцэж залуу үеээ аврахаас. Гантөмөр надад няц гишгүүлнэ дээ” хэмээн жиргэжээ. Боловсролын
сайд Л.Гантөмөрийн хувьд АН-аасаа нэр дэвших бол Э.Цэрэндолгорын хувьд бие дааж
нэр дэвших нь бараг тодорхой байна. Ямартай ч, Э.Цэрэндолгор Монголын
боловсролын салбарын доройтол болон энэ салбар дахь \”Мүүн”-ий шашинтнуудын үйл
ажиллагааг ихээхэн шүүмжилдэг нэгэн юм. Эцэст нь, \”Мүүний аюул занал\” сэдвээр Монголын нийгэм, Боловсролын салбарт жинхэнэ хуй салхи /tornado/ болж чадсан \”Цэнхэр үст\” Цэрэн Л.Гантөмөр сайдыг хар салхи шиг дайраад гарч чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Ирэх сонгууль л мэдэж дээ.