Цагтаа МАХН-аас албан тушаалын бялуу хүртэж явсан нөхдүүд өнөөдөр намаасаа
гарч буйгаа илэрхийлж хэвлэлийн хурал хийлээ. Монгол Улсын иргэн улс төрийн
намд элсэх, эвсэх, түүнийгээ орхих бүрэн эрхтэй. Тиймээс ч нэгэнтээ үзэл бодол
нь зөрчилдөж эхэлсэн бол намаа орхих нь зүй ёсны хэрэг.
Гэвч нэгэн цагт буюу МАХН-ыг эрх баригчид гуйж явах үед улс онцгой
обьектуудыг удирдаж явсан, энгийнээр нам дагасны буянд албан тушаалд томилогдож
байсан хүмүүс өнөөдөр ийм шийдвэр гаргаад, түүнийгээ хэвлэлээр зарлаад явах нь \”ёс
зүйгүй” мэт. Тухайлбал, МХЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Батмөнх, ОБЕГ-ын даргаар
ажиллаж байсан Т.Дуламдорж, Худалдан авах ажиллагааны газрын дарга асан
Д.Энхжаргал нарт намаас гарч буйгаа зарлах ёс зүй байгаа нь харамсмаар.
Сонгууль ойртож, хэн бүхэнд эрх мэдэл албан тушаал хэрэгтэй байгаа нь үнэн.
Гэхдээ нэгэн цагт ам хуурайгүй магтаж явсан намаа өнөөдөр дээрх шалтгаанаар
орхиж байгаагаа зарлах нь эдгээр хүмүүсийг ямар хүн чанартай вэ гэдгийг л
илтгэх мэт. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгааг нь ойлгож байна.
Маргах ч юм алга. Гэвч Жамухыг барьж өгсөн шадаруудыг нь өчиггүй цаазлах
тушаалыг Чингис хаан өгсөн байдгийг мартаж болохгүй юм.
Шархүү