Нийслэлийн Иргэдийн
төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчид тодорч эхэлсэн. Монголын хүн амын тал хувь
амьдардаг, их айл нийслэлийн хувь заяаг ямар хүмүүст итгэж атгуулах вэ гэдэг
асуудал сүүлийн өдрүүдэд олны анхаарлын төвд байгаа. Нөгөө том гэгддэг
намуудаас нэр дэвшигчдийг харахад нөгөө л хэдэн асуудалтай, улиг болсон нөхдүүд
байгаа нь чамлалттай байгаа талаар иргэд хэлж байна. Харин сураг чимээгүй байж
байгаад гэнэт л ах намуудтай мөр зэрэгцэн 45 хүнээ нэр дэвшүүлсэн Иргэний
хөдөлгөөний намынхан шал өөр тактик барих бололтой. Өчигдөрхөн тэдний нэр
дэвшигчид талбай дээр ажлын зураг авахуулж байгаа зурагнуудыг нь саваагүй нэгэн
сошиалд тавьж \”гэрэл цохиулчихлаа”. Тэдний \”бэлдсэн” хүмүүс нь энгийн иргэдийн
төлөөлөл, гэхдээ салбартаа басчиг хийсэн юмтай, хэлэх үгтэй нөхдүүд байгаа нь
анхаарал татаж байлаа. Лав л \”Гэрэлтэй цонх”-ын замын цагдаа гэгддэг хурандаа С.Энхтөр
, Сүх жанжины зээ охин, иргэний нийгмийн байгууллагын тууштай тэмцэгч Д.Сүхжаргалмаа гуай, сая гаруй мод тарьсан
ногоон хөгжлийн төлөө ажилладаг Алтанцацралт,
жиргээчдийн дунд Элийрэгч нэрээр алдаршсан хотын асуудлаар олон төсөл хөтөлбөр
дээр гардан ажилладаг Ц.Уянга, фитнест олон залуусыг уруу татаж яваа фитнесс мисс Намуунаа, \”Шударга ярианы” ток шоуны хөтлөгч, сэтгүүлч Болдко, шударга үнэний төлөө тууштай
тэмцсээр яваа багш С.Шаарийбуу гуай нарын зураг явж байх юм. Сураг сонсох нь ээ СӨХ-ийн
дарга, хорооны дарга, эмч, дунд сургуулийн багш, инженер, хуульч гээд салбар
салбарынхан бас байгаа гэнэ дээ. Тэгэхээр Иргэний хөдөлгөөн намын нэр
дэвшигчид нь иргэний асуудлаа мэддэг иргэд байгаа нь харагдаж байна.