\”\”Корпрэйт\” зочид буудалд гал гарч байна\” гэсэн дуудлага 13:52 цагт НОБГ-т ирж, гал унтраах анги 14:15 цагт очиж, галыг унтрааж, аюулгүй болгосон байна.
Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга Д.Эрдэнэбаатар \”Хан-Уул дүүргийн 15-р хороонд орших Корпорейт зочид буудлын өргөтгөлийн долоон давхрын барилгад гал гарч байна гэх дуудлага 13:52 минутад Нийслэлийн удирдлагын шуурхай албанд ирсэн. Барилгын гуравдугаар давхраас дээш цахилгааны шугамын утсыг дагасан, утаа ихтэй гал байсан. Галыг гадагш тархуулалгүй унтрааж чадлаа. Гал унтраах ажиллагаа үргэлжилж байна\” гэсэн тайлбарыг газар дээр ажилласан сэтгүүлчдэд өгсөн байна.
Галын улмаас хоёр хүн угаартсан байдалтай байсныг албаныхан олжээ. Улмаар түргэнийхэн ирж авч явсан байна. Одоогоор тэдний бие ямар байгаа нь тодорхойгүй байгаа аж.
Амар