Энэ сонгуульд ИЗНН оролцох боломжгүй
болсон. Тиймээс л намын дарга удирдлагууд энэ удаад өнжих үү, эсвэл өөр намд
элсч, албан тушаал горьлох уу гэсэн сонголтын өмнө тулаад буй. УИХ-ын гишүүн
С.Оюун \”Намаа орхихгүй. Тиймээс энэ удаагийн сонгуулийг өнжинө” гэж мэдэгдсэн. Түүнийг
\”Элчин сайд болохоор тохиролцож, нэрээ татсан” гэх мэдээлэл байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн ИЗНН-ын дэд
дарга \”танхимын” гэх автортой С.Дэмбэрэл намаа орхиж, АН-д элсч, сонгууль
оролцохоор болсон байна. Тодруулбал, АН-аас Чингэлтэй-Налайх дүүрэгт нэр
дэвшихээр \”тохироо”-гоо хийжээ. Албан тушаал эрх мэдэлд хүрч байвал тангараг
өргөсөн нам нь тарж бутрах, үзэл баримтлал зөрчилдөх эсэх нь эдгээр хүмүүст
огтхон ч хамаагүй байдаг бололтой.
Ийм үзэл бодолтой бас нэг хүн АН-д
элсч, өөрийн үүсгэн байгуулсан намаа орхиж байгаа гэнэ. Энэ хүн бол \”Эрэлийн”
Б.Эрдэнэбат. Тэрээр өөрийн үүсгэн байгуулсан Эх орон намаа орхиж, албан
тушаалаа Б.Цэрэнбалжирт өгчихөөд, АН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшихээр \”тохироо”
хийжээ. Б.Эрдэнэбатын хувьд олон ч сонгуульд өвдөг шороодсон. Тиймээс энэ удаагийн
сонгуульд найдвартай алхам хийхээр итгэл үнэмшил, үүсгэн байгуулсан намаа
хүртэл \”наймаалцсан” байх юм. Сонгуулиас өмнө их ч юм болох нь дээ.
А.Аюуш