Оффшорын \”загалмайлсан эцэг”, төрөөс төрсөн тэрбумтнуудын сонгодог жишээ
С.Баярцогт төрд, АН-д гай болж байгаа нь үнэн билээ. Хийсэн хэргүүд нь баримт
нотолгоотойгоо илэрчихээд байхад албан тушаал, авлигалд шунасаар байна хэмээн
түүнийг шүүмжлэгчид олон. Нөгөө талаас албан тушаал, эрх мэдэлгүй болчихвол
харин ч баларч мэдэх тул ийнхүү ус балгасан мэт гүрийхээс өөр аргагүй байдаг
бололтой.
Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзаж, хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, иргэдийн асуултад хариулах үеэрээ иргэдээс түүнд
тавьсан УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт болон бусад оффшор данстай хүмүүст хэрхэн хариуцлага тооцох тухай асуултад \”Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг хурааж, хариуцлага
тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж
байгаа. Би иргэдтэй санал нэг байна. С.Баярцогт бол төрд гай болж байна. Би түүнд сонгуульд нэр
дэвшихгүй шалгуул гэж хэлсэн\” гэж хариулжээ. С.Баярцогтын хувьдоффшор данстай болох нь нэлээд хэдэн жилийн өмнө мэдэгдсэн ч ямар ч хариуцлага тооцолгүй өдийг хүргэсэн юм.
Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЗГХЭГ-ын даргаар Ч.Сайханбилэгийг тавьж,
Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болохдоо хуучин албан тушаалдаа С.Баярцогтыг
томилсон юм. Гэхдээ түүнийг энэ сонгуулиар хоосон хоцорвол АНУ уруу сурахаар
явж магадгүй гэх шуум төрийн ордноор эргэлдэх болоод удаж байгаа юм. Ер нь, манайд энэ мэт албан тушаалгүй хоцорч, хийсэн хэргүүд нь шалгагдах болоход гадагшаа
зугтаж, 4 жил \”ичиж” байгаад сонгуулийн үеэр дахин гарч ирдэг моод бий
болчихоод байгаа. Үүний бодит жишээ нь, Оюутолгойн гэрээнээс овоо хэдэн
тэрбумыг цохьсон гэдэг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт юм.
Өнгөрсөн дөрвөн жилийг Европын орнуудаар хэсч, дугуй унасан шигээ зугаалахад
зарцуулсан тэрбээр өнгөрөгч шинэ жилийн өмнөхөн гэнэт ичээнээсээ гарч ирж, чингэлтэйчүүдийг
300-аад сая төгрөгөөр Чингис зочид буудалд \”шинэ жилдүүлсэн”. Тэгээд ч энэ мэт
илэрхий басхүү оффшор данстай нь тогтоогдсон улстөрчдөд гаднынхан хатуу хандаж,
хүнд гэмт хэрэгт тооцон шалгаж байхад манайд толгойг илээд өнгөрөөдөг нь гэм
биш зан болчихоод байгаа. Ер нь, манайд улстөрчид улайм цайм худал хэлж, олон
нийтийг тархийг угаадаг тогтолцоог бий болгочихсон. Худлаа хэлж, хулгай хийсэн
хүн буруугаа хүлээдэг, түүнд хариуцлага тооцдог механизм, улстөрийн соёл гэж
алга. Тиймдээ ч оффшор данстай нь тогтоогдсон нэр бүхий хүмүүс \”Тиймээ. Би
нээсэн. 1,2 биш 4,5-аар нь нээсэн. Дотор нь мөнгө төгрөг байхгүй” тэгээд яах юм
гэх нь холгүй, хол явахгүй худал ярьж байна. Харин гаднын орнуудад оффшор
дансанд нь мөнгө байгаа эсэхийг шалгаж, байвал эх сурвалж нь юу болохыг тогтоож
байна. Ерөнхийдөө, оффшор дансыг гадаадад хууль бус, авлигын мөнгө хадгалдаг
газар хэмээн үздэг. Тийм ч учраас манайхан оффшор дансаа өөрсдийнхөө нэр дээр
бус гэр бүлийн гишүүдийнхээ нэр дээр нээсэн биз.