Сүүлийн үед АН-ынхнаас гаралтай \”лалар”, \”чацга царайл” гэх
мэт үг хэллэг ихэд моодонд орж, чухамхүү лалартсан, чацга царайлсан үйл явдлууд өрнөж
байна. Хотын дарга Э.Бат-Үүлийн хэлснээр, нууц хаягнаас нүүрээ нууж байгаад бусдыг
доромжилж, муулах нь \”лалартах” явдал юм. Тэгвэл ингэж лалартсан хэргийн эзэн
буюу нэгэн лалар тодорхой болсон байна. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Сүхбаатар
дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж, өөр лүү нь \”Ganbat Boldkhuu”, \”Увс
Бахархал”, \”Баасандорж Батдорж” гэсэн фэйсбүүкийн нүүрээ нуусан, нууц гурван
хаягнаас зохион байгуулалттайгаар нэр төрийг нь гутаасан, доромжилсон, эрүүгийн
гэмт хэрэгт гүтгэсэн мэдэгдэл, сэтгэгдэл бичиж байна гэж гомдол мэдүүлж, шалгаж
өгөхийг хүсчээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс \”Ganbat
Boldkhuu” хэмээх фэйсбүүкийн хэрэглэгч нь СБД-ийн 8 дугаар хорооны нутаг
дэвсгэр \”Сentral Tower” барилгын 9 давхарт байрлах \”Тэсо” корпорацид бүртгэлтэй
43.242.241.90 гэсэн интернэт протоколын дугаараас Ч.Хүрэлбаатар гишүүнд халдсан
болохыг илрүүлжээ. Үүний дараа Ч.Хүрэлбаатар гишүүн \”Цагдаагаас өгсөн хариуг та
бүгдэд хүргэж байна. \”Тэсо\”-д эрүү үүсгэн шалгаж байгаа гэнэ.
\”Тэсо\” корпорацийн эзэн, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх асан, Увс
аймгийн АН-ын дарга О.Цогтгэрэлд хандаж хэлэхэд намайг гүтгэж, доромжилж,
гүжирдэж, муулах замаар улс төрд орж ирнэ гэж бодож байгаа бол ЧИ том алдаж
байна\” хэмээн бичжээ. Тэгэхээр нэг талаас \”Чадалтай аавын хүү Увсад ирж надтай
өрсөлдөөрэй” хэмээн
хэлдэг Ч.Хүрэлбаатар байхад нөгөө талаас чацга царайлсан нэгэн нь нууц хаягнаас
нэр хүндийг нь унагаж байгаад Увсад ялалт байгуулчихья хэмээн ийнхүү лалартсан
байх нь.