Эрүүл
мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба авлигын хэргээр баривчлагдсан /2015.11.04/-аас
хойш эрүүл мэндийн салбар эзэнгүй байж, үүний харгайгаар олон хүүхэд амиа алдсан
харамсалтай явдал болсон билээ. Ийнхүү хагас жил эзэнгүй байсан Эрүүл мэндийн
салбар С.Ламбаа хэмээх шинэ биш шинэ сайдтай болохоор болжээ. Н.Энхбаяр хэмээх
ганцхан хүнийг улстөрд оруулахгүй гэсэндээ Эрүүл мэнд, спортын салбарыг бүтэн 6
сар \”толгой”-гүй байлгасан эрх баригчид С.Ламбааг Эрүүл мэндийн сайдаар
сонгожээ. Үүнээс өөр сонголт, хүний нөөцгүй АН Эрүүл мэндийн төрийн нарийн
бичгийн дарга С.Ламбааг сар гаруйн хугацаатай сайдаар томилох гэж байгаа нь энэ.
Анхлан төрийн нарийнаас дээш гавихгүй хэмээн С.Ламбааг голж явсан намын нөхөд
нь \”Үүдэн шүд нь онгорхой юм шиг Засгийн газар Эрүүл мэндийн сайдгүй сонгуульд
оролцох нь муухай харагдана” хэмээн ямар ч хамаагүй аргаар хоосон зайг бөглөхөөр
болжээ. Тиймдээ ч С.Ламбааг сонгов. Харин нөгөө талаас сайдын албан тушаалыг
эртнээс хүсч байсан С.Ламбаагийн хүсэл сар гаруйн настай ч гэсэн биелэхээр
болов. \”Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул” гэдэг С.Ламбаа сар гаруйн
хугацаанд Эрүүл мэндийн салбарыг яаж удирдах бол. Ирэх сард сонгуулиас гадна олимп
болох гээд байдаг. Энэ үед Эрүүл мэнд, спортын яам их л зөв ажиллах хэрэгтэй
дээ.