Махны эскпортыг нэмэгдүүлэх асуудлаар ХХААЯ, МЭҮГ, Монголын махны холбооны төлөөлөгчид хүрэлцэн ирж, МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржтой өнөөдөр уулзлаа.
Уг уулзалтаар Монгол Улсаас салаа туурайтан малын мах экспортлох, Эрүүл бүсийн хяналтын цэгүүдийг яаралтай байгуулах, ажиллах хүчний цалин, ажлын байр, нийгмийн асуудлыг Засгийн газраас шийдвэрлүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх, эрүүл бүсэд байгаа малд халдварт өвчнөөс сэргийлэх вакцин тарих, бүртгэлжүүлэх, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих асуудлыг хөндөн ярьсан юм.
Түүнчлэн Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага /OIE/ болон улмаар хөрш орнууд, мах импортлох сонирхолтой улсуудад ч эрүүл бүсийг хүлээн зөвшөөрүүлэн шийдвэрлүүлэх, Засгийн газрын 2016 оны \”Журам батлах, мал эмнэлгийн хяналтын цэгийн байршил тогтоох тухай” 240 дүгээр тогтоолоор баталсан эрүүл бус болон эрүүл бүсийн мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдийг эрсдэлийн хянан магадлагаа хийлгэхээр ОХУ, БНХАУ-ын мэргэжилтэн авчрах тал дээр санал нэгдэж, яаралтай арга хэмжээ авч ажиллахаар болов гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.