Улс шиг хөгжиж, сэхээнд орсон эдийн засгаа сэхээрүүлье гэвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай. Манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн дөрвөн жилд эрс буурсан. Түүх сөхөөд харвал 2008-2012 онуудад гадаадын хөрөнгө оруулалтыг \”тултал” нь татаж байгаад, 2013 оноос энэ жилийг хүртэл гадаадын хөрөнгө оруулалт хэд дахин буурсан байх юм. Тухайлбал, 2008 онд манай улсад нийт 708 тэрбум 922 сая төгрөг, 2009 онд 801 тэрбум, 2010 онд нэг их наяд 25 тэрбум төгрөг, 2011 онд дөрвөн их наяд төгрөг, 2012 онд 3.9 их наяд төгрөгт хүрч байжээ. Харин 2014 оны эцсийн байдлаар орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 2008 оныхтой дөхөж, 2015 онд буурч, энэ жил бараа сураг нь үзэгдэж, харагдаж, дуулдахааргүй болтлоо \”сураг тасраад” байгаа. Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй шууд холбоотой бөгөөд үүнийг даган сөрөг талууд ажиглагдаж эхлээд байна.