Сонгогчид цэнхэр, улаан гэсэн
сонголтоор \”үнэндээ залхаж байна”. Алийг нь ч сонгосон ялгаагүй иднэ, ууна,
талцана, худалдана. Тиймээс энэ жил \”арай өөр сонголт” хийхийг хүсцгээж байна.
Гэвч хэнийг сонгох вэ? Намаа сольсон хүнийг үү, эсвэл намдаа гологдсон эрхмийг
үү.
\”Үгүй” энэ удаад цоо шинэ үеийг
сонгож, улс шиг улсад амьдрахыг хүсч байгаа нь илэрхий. Харин иргэдийн энэхүү хүслийг шинэхэн
байгуулагдсан Тусгаар тогтнол эв нэгдлийн нам овжин харж нэр цэвэр, зорилго
тэмүүлэл өндөр, нутагтаа танигдсан, хамгийн гол нь \”худалдагдаагүй\”, хийе бүтээе
гэсэн чин хүсэлтэй залуусыг орон нутагт илгээж эхэллээ.
Тухайлбал, Өвөрхангай аймагт \”Монгол
залуу хүн” ТББ-ын тэргүүн, лектор А.Отгонбаатарыг илгээж байгаа бол Хөвсгөл
аймагт \”Залуусын түрлэг” ТББ-ын Гүйцэтгэх захирал, лектор Э.Батхишигийг илгээлээ. Хэн ч танихгүй залуус гэж
андуурч болохгүй. Өвөрхангайчууд А.Отгонбаатарыг төрийн түшээдийн дайтай
хүндэлдэг гэдгээ илэрхийлсэн. Харин Э.Батхишигийн хувьд Хөвсгөл нутгийн залуус
гэлтгүй ахмад буурлууд, ард итгэддээ танигдаж итгэлийг нь хүлээн залуу юм.
Тэрээр Хөвсгөл аймгийн 15 мянга
орчим залууст лекц уншиж, \”Та хариуцлагаа хүлээж чадах уу” цуврал зорилтод
хөтөлбөрийг хэрэгжүүлэн олон ч үр дүнтэй ажиллуудыг залуустайгаа хамтран зохион
байгуулж үр дүнд хүрсэн. Одоо ч зарим ажил нь хэрэгжиж, залуус, орон нутгийн
зорилтод бүлэг хүрсээр байна. Өөрөөр хэлбэл тэрээр орон нутгийн залуусынхаа
тулах цэг, түлхэх хүч нь болж ажилласны дүн олон сайхан ажлын ард гаргаад байна
хэмээн сэтгэл хангалуун ярьж байна.
Тэгвэл
бид ийм л залуусаа улаан цэнхэр намын батлах гэж \”хэлбийлгүй\” дэмжих, хамтдаа улс
орноо цэцэглэн мандуулах, хөгжүүлэх, хүндрэл бэрхшээлээс гарах цаг болсон. Шинэ
цагийг төлөөлөл болсон \”ШИЛДЭГ ЗАЛУУСАА ДЭМЖИЦГЭЭЕ”.