Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 20-28-нд Унгарын нийслэл Будапештэд болно. Эрэгтэйчүүдийн 51, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнд манай улсын 20 бөх зодоглохоор бэлтгэлээ базааж байна. ДАШТ-д зодоглох бөхчүүдийг танилцуулбал:
Эрэгтэйчүүд:
57 кг Э.Бэхбаяр
61 кг Т.Түвшинтулга
65 кг Т.Тулга
70 кг Б.Бямбадорж
74 кг Г.Мандахнаран
79 кг П.Өнөрбат
86 кг О.Үйтүмэн
92 кг Л.Төртогтох
97 кг Ө.Батзул
125 кг Н.Золбоо
Эмэгтэйчүүд:
50 кг Э.Нарангэрэл
53 кг Э.Сумьяа
55 кг Э.Даваачимэг
57 кг А.Батцэцэг
59 кг Б.Шоовдор
62 кг Э.Гантуяа
65 кг Х.Болортуяа
68 кг С.Батцэцэг
72 кг О.Насанбурмаа
76 кг Г.Наранчимэг
ДАШТ-д оролцох баг тамирчдыг өнгөрсөн наймдугаар “Сорилго” тэмцээн явуулж, тодруулсан. Гэхдээ “Сорилго” тэмцээнд түрүүлсэн П.Орхон, Ш.Түмэнцэцэг нарын оронд Э.Гантуяа, С.Батцэцэг нарыг ДАШТ-д сойхоор болжээ.
Учир нь Азийн спортын 18 дугаар наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд түрүүлсэн П.Орхоноос хориотой бодис илэрсэн тул аваргын алтан медалийг нь хүчингүй болгосон. Тиймээс П.Орхон энэ удаагийн ДАШТ-ийг өнжихөөр болсон байна. Харин Ш.Түмэнцэцэгийн хувьд бэртэл гэмтэлтэй байгаа учраас энэ удаад гэртээ үлдэхээр болжээ.