МУ-ын арслан Э.Оюунболд товч намтар
Э.Оюунболд нь 1993 оны 3 сарын 12-нд Монгол улсын Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төржээ. Тэднийх түүнийг найман нас хүртэл Дэлгэрхаан суманд байгаад Өмнөдэлгэртээ буцаж иржээ. Эцэг Дашдоржийн Энхтөгс нь аймгийн начин цолтой бөх бол ээж Александрын Алимаасүрэн нь малын их эмч мэргэжилтэй. Э.Оюунболд АШУҮИС-ын оюутан, Завханы уугуул Өнөржаргалтай ханилж 2014 онд хүүтэй болжээ.
Тэрээр 2005 онд Нийслэлд ирэн 2007 оноос нэг аймаг, нэг сумын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн байгуулсан «Аварга» дээд сургуульд Бүдээбазарын Адьяахүү начины удирдлагад бөхийн эрдэмд суралцжээ.
2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар 6 давж улсын харцага болов.
2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бол зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болов. Энэ нь 1963 онд Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1999 онд Б.Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий аймгаас түрүү бөхөөр тодорсон анхны тохиолдол болжээ.
Нинж