\”Бүсгүйчүүдэд ямар эр хүн таалагддаг вэ” гэсэн асуудлаар түүвэр судалгаа
явуулжээ. Улмаар уг судалгааны үр дүнгээс шинжлэх ухаанд хамгийн ойр 11
жагсаалтыг Independent сайтад гаргажээ.
-Сайхан
царай зүс нэг хүчин зүйл мөн хэдий ч таны бодож байгаа шиг чухал биш.
Судалгаагаар бүсгүйчүүд царайлаг эрсийг богино хугацааны харилцаанд
сонирхдог бол урт настай харилцаанд үүнийг чухал биш гэж үздэгнь
батлагдсан байна.
–Хошин
шогийн мэдрэмжийг эмэгтэйчүүд өндрөөр үнэлдэг бөгөөд энэ чанар нь эрчүүдийг
ухаалаг харагдуулдаг гэж судлаачид баталжээ.
-Удаан
хугацааны харилцаанд эрчүүдийг сонгохдоо бүсгүйчүүд тэдний энэрэнгүй, зөөлөн
чанарыг илүүтэй үнэлдэг.
–Бүсгүйчүүд
чинээлэг эр хүнийг сонгох хандлагатай байдаг. Судалгаагаар үнэтэй машин,
сууцны гадаа зургаа авахуулсан эрчүүдийг бүсгүйчүүд илүүтэй таалж байжээ.
-Бүсгүйчүүд
өөрөөсөө ахмад настай эрчүүдэд татагдах хандлагатай. Тэдний туршлага,
төлөвшил, амьдралын баталгаа үүнд нөлөөлдөг гэнэ.
-Сахалны
талаар хийсэн судалгаанаас харилцан өөр дүгнэлтүүд гардаг. Тиймээс үүнд нийтлэг
зүйл байхгүй, хувь хүний үзэмжээр шийдэгддэг гэнэ. Эр хүн сахалтай ч,
сахалгүй ч өөр өөрийн таарсан хүндээ таалагдана.
-Хуучны
судалгаагаар хүмүүс өөрт нь таатай ханддаг хүнд илүү татагддаг гэж байжээ. Гэвч
саяхны дүгнэлтээр таагүй ханддаг мэт аашлах нь үр дүнтэй тактик гэсэн байна. Анзаарахгүй,
тоохгүй байгаа мэт дүр эсгэвэл эрчүүд эмэгтэйчүүдийн сонирхлыг илүү татдаг
гэнэ.
-Нэг
жижигхэн судалгаагаар нохойтой эрчүүд бүсгүйчүүдтэй амархан хэл амаа ололцож
чаддаг гэсэн дүгнэлт гарчээ.
-Нэгэн
туршилтаар бүсгүйчүүд халамжтай, үргэлж дэргэд нь байж чаддаг, хүлээцтэй
эрчүүдэд хамгийн их татагдаж байжээ.
-Дэлхийн
өнцөг булан бүрт амьдардаг бүсгүйчүүд улаан хувцастай эрэгтэйг илүү таалж
байгааг баталсан байдаг.
–Эрсдэлтэй
алхам хийж чаддаг, баатарлаг үйлсийн эзнийг бүсгүйчүүд өндрөөр үнэлдэг. Үүнд
хүний амийг аврах, гал усны хүнд хэцүү үзүүлбэр үзүүлэгч, амьдралын төлөө
тэмцэгч гэх мэт.