АНУ Иранд нефтийн хориг тавиад байгаа. Тэгвэл Иран орон зайг ОХУ нөхнө гэж шинжээчид үзэж байгаа талаар РИА НОВОСТИ мэдээлж байна.
Мөн Wall Street Journal “Ираны нефтийг импортлогчдод Орос гараа сунгах магадлалтай. Иран, Оросын нефть чанарын хувьд ойролцоо” гэж мэдээлсэн бөгөөд үүнийг Оросын шинжээчид баталжээ.
Оросын нефть бүтэц, чанарын хувьд Ираныхтай ойролцоо. Тийм учраас Ираны нефть хэрэглэгчид Оросыг сонгох магадлал өндөр байгаа юм. Нөгөө талаас газар зүйн байрлалын хувьд ч тээвэрлэлт хийхэд боломжтой гэдгийг онцолжээ.
Уг нь Иранд хориг тавьж АНУ өөрөө орон зайг нь нөхөх сонирхолтой байсан болов уу. Гэвч АНУ одоо ч нефтийн томоохон импортлогч хэвээр байгаа талаар мэдээлж байна.