УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Д.Хаянхярвааг огцруулах асуудлыг дөрвөн цаг орчим хэлэлцсэний дараа нууц санал хураалтаар түүнийг огцруулсан. Тэгвэл урд шөнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг МАН-ын бүлгийн даргаар томилохыг дэмжсэн байна. Удирдах зөвлөлийн уг шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж, шийдвэр гаргах юм.
Дуламдоржийн Тогтохсүрэн нь хуульч мэргэжилтэй. Өвөрхангай аймгийн Иргэдийн хурлын дарга, Засаг даргаар ажиллаж байгаад 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.