Хог хаягдал, тэр дундаа гялгар уут байгальд шингэлгүй урт удаан хугацааны туршид оршин байдгийг дээрх жишээ харуулж байна. Бөхөн гялгар болон даавуун уут идсэн бөгөөд ходоод нь одоог хүртэл газарт шингээгүй байгааг Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн Шовгор Тэсэг хэмээх газарт байгаль хамгаалагч Ганбаатар олжээ. Гялгар уут буюу хуванцар хог хаягдал нь зөвхөн далайн амьтдад аюул учруулдаг гэдэг ойлголт үгүйсгэж, байгаль амьдарч буй ан амьтдад ч бас аюул заналхийлсээр байна.