Цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих төслийн ач холбогдол доорх зургаас тод харагдана. 1-ээр тэмдэглэсэн салаа, 2-оор тэмдэглэсэн салаа хоёрын ялгааг хараарай. Эхнийх нь булингартаж ногоорсон, нөгөөх нь тунгалаг.
Миний ойлгож байгаагаар 1-ээр тэмдэглсэн салаа руу цэвэрлэх байгууламжийн усыг нийлүүлдэг байх. Зурган дээр харин ч бас сайн ялгарахгүй байгаа юм. Түүнээс дээрээс дуран авайгүй шууд харахад их тод ялгаатай харагдаж байна билээ.
Хоёр салаа нийлэхэд ногоорч булингартсан гол болж (3-р тэмдэглэсэн) хөдөө рүү урсана. Голын урсгал дагуу амьдарч буй хүн малд ямар хэцүү байдаг бол? Удахгүй үүнийг дуусгавар болгоно. /Tsogtbaatar Damdin – Дамдины Цогтбаатар/