Зарим нь \”Энэ хүмүүс юундаа бухимддаг байнаа!” гэж ярих хүн байх юм. Асуудлаа шийдсэн тэр хүмүүст сайн байна л гэж хэлье. Харин бусад нь яагаад бухимдаж, гудамжаар сэтгэл дундуур алхаж, төр засгаа зүхэж байгаа юм бэ? Сүүлийн үеийн гуравхан мэдээ сонирхоё:
НЭГ ТОО МЭДЭЭ: Саяхны нэгэн нислэгээр бизнес класс 30 суудлын 28 нь албан ажлаар яваа төрийн албан хаагчид байжээ.
АХИАД НЭГ ТОО МЭДЭЭ: Манай улсад жилд 1600 орчим тоёота 570, ланд крюзэр 200 орж ирдэг гэнэ. Нийлээд 300 тэрбум орчим төгрөг хүрэх энэ тэрэгнүүдийн 70 хувийг нь төрийнхэн хувийн болон албан хэрэгцээндээ авдаг.
БАС НЭГ ТОО МЭДЭЭ: Саяхан илэрсэн офшор дансны дуулианд нэр нь гарсан манайхны 30 хувь нь л бизнесмэнүүд бусад нь төрийн албан хаагчид байна. Харамсалтай нь энэ явдал манайд хаврын цасны дайтай ч шуугиан болж чадсангүй. Харин дэлхийгээр нэг мөрдлөг, баривчилгаа, огцорсон албан тушаалтнууд хөл толгойгоо алдаж байна.