Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
2018 оны 11 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.
2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20,21-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. Хугацааны дунд үеэс нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч суларна.