ЗЦГ-ын урд баригдаж буй давхар гүүрний барилгын ажлыг хүйтний улиралтай холбогдуулан түр зогсоохоор шийдвэрлэжээ. Үүнтэй холбогдуулан Олимпын гудамжнаас Нарны зам хүртэл түр замыг өнөөдрөөс нээсэн байна. Ингэснээр Нарны зам Таван богд Тоёота төвийн баруун талаар гаргасан шинэ замаар Олимпийн гудамж, Юнескогийн гудамжны авто замд зорчиход саадгүй болж байна. Мөн энэхүү зам ашиглалтанд орсноор Нарны замын зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөний ачаалал ихээхэн буурах юм.
Энэ зам нь 2019 оны гуравдугаар сарыг хүртэл нээлттэй байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба