2001 эхлэн зохиогдож ирсэн сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил Энэтхэгийн Шинэ Дели хотод зохион байгуулагдаж байна. Энэ жил Монгол улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жил, олимпийн наадмаас боксын төрөлд алтан медаль хүртсэний 10 жилийн тэгш ой тохиож байна. Энэхүү ойд томоохон бэлэг барьж эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Мягмардуламын Нандинцэцэг анхны медалийн болзол хангалаа.
М.Нандинцэцэг нь 54 кг-ийн жинд тоглож Унгарын Сабина Сючи, Хорватын Зелена Питеса нарыг ялж шөвгийн наймд тоглох эрхээ авсан юм. Өчигдөр Мароккогийн Зохра Захроутай тоглож, өрсөлдөгчөө 5:0-оор хожиж хүрэл медалийн болзол хангасан байна.
Маргааш мөнгөн медалийн төлөө 2016 оны ДАШТ-ий мөнгөн медальт, “Лондон-2016” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Болгарын Стойка Петроватай тоглоно.