Зам тээврийн сайд М.Зоригт урд хөршийн залуусыг замын ажилд дайчлахаар шийджээ. Тодруулбал, энэ онд Хятадаас 2000 хятад ажилтан авчрахаар гэрээр хийж зөвшөөрөл олгосон нь багагүй хэл ам дагуулаад байна. Тухайлбал гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад 2016 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгжүүдийн нэрс тодорхой болжээ. Ийнхүү Монгол Улсын хөгжүүлэх, замыг нь сайжруулах их бүтээн байгууллалтад Хятад ажилчдын хөдөлмөрийг ашиглахаар болсон байна. Гэтэл Монголоор дүүрэн ажилгүй иргэд байхад тэднийг дайчилж ажиллуулахгүй, гаднаас баахан хүн авчруулж ажиллуулаад мөнгөө гадагш урсгах гэлээ гэсэн иргэдийн шүүмжлэл олон байгаа юм.
Эх сурвалж: zaluu.com